TESOL зэрэгтэй Филиппин багш нартай онлайн Англи хэлний хичээл

Филиппиний хамгийн нэр хүндтэй бөгөөд туршлагатай Англи хэлний сургуулиудын нэг болох QQEnglish-ийн oнлайн Англи хэлний цогц сургалт нь Филиппинээс гадна Япон болон БНХАУ-ын Англи хэл сурагчдын дунд сургалтын хөтөлбөр болон чанараараа сайшаагдаж, тухайн улсууд дахь топ Англи хэлний сонгон суралцдаг хөтөлбөр болоод байна.
QQEnglish-ийн онлайн Англи хэлний хичээлийг 30 гаруй орны 263,000 сурагчид сонгон суралцаж байна. Бүх хичээл нь “one-to-one” буюу ганцаарчилсан хэлбэрээр явагдах учир сурагчид нь нийт 25 минутын турш багштайгаа ганцаарчилснаар хичээлээ авч Англи хэлээ түргэн хугацаанд сайжруулах давуу талтай. Нийт 1,300 гаруй Англи хэлний мэргэжлийн TESOL зэрэгтэй багшаас сонгож дуртай цагтаа, дурын газраасаа онлайнаар хичээллэх боломжтой.
Өөрийн сонирхолд нийцүүлж сургалтын хөтөлбөрөө сонгох боломжтой. ЖНЬ Яриа болон сонсох чадварыг богино хугацаанд хөгжилтэй байдлаар хурдан сайжруулах “Callen Method”-ийг сонгон суралцах эсвэл хүүхдүүдэд зориулсан “Smart Kids”, “Callen for Kids” эсвэл “R.E.M.S” болон IELTS-ийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах өргөн хөтөлбөрүүдтэй.
Сургалтын давуу талууд
- Бүх насныханд зориулагдсан
- TESOL зэрэгтэй +1300 багшаас сонгох
- “One-to-one” ганцаарчилсан хичээл
- Туршилтын хичээл авах боломжтой
- Дурын цагтаа, хаанаас ч онлайнаар хичээллэх
- 24/7 ажилладаг
- Сургалтын явцаа харах
- Callen & R.E.M.S. болон IELTS, Callen for Kids гэх хөтөлбөрүүдээс сонгох
Хөтөлбөрийн онцлог:
Суралцагч нь 1, 3 болон 6 сарын хөтөлбөрөөс сонгон, тухайн сардаа мөн 15 болон 30 хичээл орох хоёр сонголтоос сонгох боломжтой. Хичээл тус бүр нь 25 минут үргэлжилнэ. Хөтөлбөрөө сонгохоос өмнө туршилтын хичээл авч өөрийн Англи хэлний түвшингээ тодорхойлуулна. Төлбөр төлсний дараагаар танд имэйлээр QQEnglish-ийн онлайн Англи хэлний платформд нэвтрэх нэр болон нууц уг ирнэ. Эхний хичээл туршилтын хичээл буюу түвшин тогтоох хичээл байна. Төлбөр хугацаанаасаа хамаарч 324,000₮-6,836,400₮.
Энэхүү хичээлийг авах бол ЭНД дарна уу
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7577-9696 утсанд холбогдож авах боломжтой.
