ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. GLINK.MN болон COURSE.GLINK.MN нь БЛҮҮМЛИНК ХХК-ийн олон улсын боловсролын цогц үйлчилгээний албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, GLINK.MN болон COURSE.GLINK.MN-ээр үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд БЛҮҮМЛИНК ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

 

ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. GLINK.MN болон COURSE.GLINK.MN худалдааны тэмдэгтүүд нь БЛҮҮМЛИНК ХХК, түүний групп компаний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч GLINK.MN болон COURSE.GLINK.MN талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

GLINK.MN болон COURSE.GLINK.MN ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ

  1. Та манай онлайн сургалтын системд бүртгүүлэн ашиглах боломжтой. Ингэснээр хэрэглэгчийн мэдээллээ хадгалж дараа дараачийн худалдан авалтад ашиглах, захиалгыг түүхийг үзэх, урт хугацаанд худалдан авалтаас хамаарсан урамшуулал хүртэх боломж бүрдэнэ.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг GLINK.MN болон COURSE.GLINK.MN цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг GLINK.MN болон COURSE.GLINK.MN бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  5. Хэрэглэгч утасны дугаар, имэйл хаяг болон бусад мэдээллээ алдаатай буруу оруулсанаас үйлчилгээ саатаж хүрэх, цуцлах эрсдэл үүссэн бол хэрэглэгч бүрэн хариуцна.
  6. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид Хэрэглэгчийн профайл үүснэ. Хэрэглэгчийн профайлд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Хэрэглэгч нэг удаа худалдан авалт хийхдээ бүртгэлгүй ашиглах боломжтой байх ба энэ тохиолдолд хэрэглэгчийн өмнөх болон дараачийн захиалгууд нэгтгэгдэн хөтлөгдөхгүй.

ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

  1. Үйлчилгээний үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба дараах байдлаар захиалгын төлбөрийг хүлээн авна.
    • Та зөвхөн төлбөр төлсөний дараа захиалга баталгаажих ба QPAY, SOCIAL PAY, STORE PAY, VISA, MASTERCARD, UNIONPAY, TUGRUG CARD, AMEX зэрэг төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөр төлөх боломжтой.

ВЭБСАЙТ БОЛОН ХҮРГЭЛТИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  1. Вэбсайтын ажиллагаа: 24цаг
  2. Үйлчилгээ идэвхжүүлэх буюу онлайн сургалтын нэвтрэх эрх олгох:
    • Бид 24 цагийн дотор танд онлайн сургалтын нэвтрэх эрх, заавар зэргийг илгээн мэдээллээр ханган ажиллах болно.

Ажлын цаг гэдэгт нийтээр амрах баярын өдрүүд, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноос бусад цагуудын ойлгоно.

 

БАРИМТЖУУЛАЛТ

  1. Бүх гүйлгээ, захиалгын мэдээлэл, и-баримтыг имэйлээр илгээнэ.
  2. Худалдан авагч барааг шалгаж хүлээн авах үүрэгтэй.
  3. Төлбөр төлсөн баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн эцсийн баталгаа болно.

 

ҮЙЛЧИЛГЭЭ ЦУЦЛАХ, ЗАХИАЛГА БУЦААХ НӨХЦӨЛ

  1. Захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь үйлчилгээ олгогчийн зүгээс үзүүлэх боломжгүй болсон, эсвэл 30-аас дээш хоногоор саатсан, хугацаа хойшилсон бол буцаах боломжтой.
  2. Бусад тохиолдолд худалдан авагч үйлчилгээг цуцлах, буцаах боломжгүй тул сайтар шалган сонголтоо хийх шаардлагатай. Ийнхүү шалгаагүйн улмаас гарсан асуудлыг БЛҮҮМЛИНК ХХК хариуцахгүй болно.
  3. Зайлшгүй шалтгаанаар хэрэглэгчийн хүсэлтээр сургалт нь хараахан эхлээгүй үйлчилгээг буцаах бол үйл ажиллагааны зардал, түнш байгууллагын холбогдох зардлууд, гүйлгээний шимтгэлийн хураамж зэргийг багтаан захиалгын үнийн дүнгийн 50%-тай тэнцэх төлбөр суутгана.

 

БУСАД ЗААЛТ

  1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор утас эсвэл имайл рүү холбогдож лавлагаа авах боломжтой.
  2. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл (info@glink.mn) болон 7577-9696 утсаар, мөн вэбийн чат (facebook messenger) ашиглан холбогдон лавлаж болно.
  3. Хэрэглэгчийн нууцлал, дата ашиглалттай холбоотой нөхцлийг https://course.glink.mn/privacy-policy/ ‎ хэсгээс уншиж танилцах боломжтой.
#iguru_soc_icon_wrap_6a2b2a01b9b55 a{ background: transparent; }#iguru_soc_icon_wrap_6a2b2a01b9b55 a:hover{ background: transparent; border-color: #00bda6; }#iguru_soc_icon_wrap_6a2b2a01b9b55 a{ color: #acacae; }#iguru_soc_icon_wrap_6a2b2a01b9b55 a:hover{ color: #ffffff; }
EnglishMongolian